Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд авилгын гэмт хэргийг өөгшүүлэгч үү?

Шүүх засаглал ял өгдөг, шүүх засаглал өршөөл үзүүлдэг болохоос биш ерөнхийлөгч хэзээ ч өршөөл үзүүлэх эрх байхгүй. Төрийн гурван өндөрлөг болох хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хууль хянах байгууллага нь бантан болсон төрийг ардчилсан төр гэдэггүй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд авилгын гэмт хэргийг өөгшүүлэгч үү?
Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд авилгын гэмт хэргийг өөгшүүлэгч үү?. Зураг: МҮОНРТ

Шүүх засаглал ял өгдөг, шүүх засаглал өршөөл үзүүлдэг болохоос биш ерөнхийлөгч хэзээ ч өршөөл үзүүлэх эрх байхгүй. Төрийн гурван өндөрлөг болох хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хууль хянах байгууллага нь бантан болсон төрийг ардчилсан төр гэдэггүй юм.

2013 оны 08 сарын 01-ний өдөр гэмт хэрэгтэн Н.Энхбаярыг учир шалтгаан нь битүүлэгээр уучлалт үзүүлсэн зарлиг гаргаж гэмт хэрэгтэн гэмгүй боллоо. Төрийн өндөр албан тушаал хашиж, ард түмний хөгжил цэцэглэлтийн амин сүнс болох эд хөрөнгийг луйвардсан Монголын төрийн нүүрийг барьж монголын ард түмний хөгжил цэцэглэлтийг олон жилээр сааруулсан, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгтнийг уучилсан учир юу вэ?

Авилга жирийн эрүүгийн гэмт хэрэг биш харин хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэж НҮБ-аас гаргасан авилгатай тэмцэх конивенцид тодорхойлсон байдаг. Хэрэв Ц.Элбэгдорж үнэхээр 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ярьж байсантай адил Н.Энхбаярыг Монгол улсаас илүү авилгын мөнгөөр баян байсан юм бол Монгол улсын хуулиар шийдэх биш хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийг шүүн таслах Нидерландын Гаг хот дахь олон улсын шүүхээр шийтгэгдэх ёстой байсан.

Н.Энхбаярт өргөө буудал, Эрдэнэтийн бөмбөлөг, ТВ9 телевиз гэх мэт авилгын асуудлаас илүү хамаатан садан, үр хүүхэд, хамсаатануудын гадаадад байршуулсан нийт мөнгөний тоог тодорхойлох, илрүүлэх чадвартай төрийн институт Монголд байгаа.

Гэтэл яагаад ийм төрийн шалгалтын шат дамжлагыг хийгээгүй вэ гэвэл учиртай байх нь тодорхой болж байна. Энхбаяртангууд Монгол орныг дээрэмдсэн, Монголын ард түмнийг уландаа гишгэсэн үйл хэргийг төрийн тэргүүн илрүүлэх сонирхолгүй болсон нь илэрхий болж байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт уучлал үзүүлснээр Монголын төрийн нэр хүнд хүн төрөлхтөний өмнө шалдаа унаж, Монгол үндэстэн зөв буруугаа ялгадаггүй, сайн муугаа мэддэггүй, сайхан муухайгаа ч ойлгодоггүй, үнэн худалаа ч салгадаггүй, хууль гэдгийг уландаа гишгэж дураараа авирлагч хүний мөс чанар байхгүй ард түмэн болж хүн төрөлхтөний өмнө шившиг боллоо.

Үүнээс үзвэл Монголчууд хүн төрөлхтөний оюуны терроризмд гүнзгий автаж, хүндлэх, эрхэмлэх учиргүй ард түмэн болж үлдэж байна. Авилгал гэдэг бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэтэл Монгол улсын төрийн тэргүүн Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний үеэр 2017 он гэхэд авилгыг 50 хувиар буруулна гэж ярьсанаас үзвэл Монгол үндэстэний эсрэг гэмт хэргийг үтэр түргэн таслан зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн.

Авилга бол төрийн түвшинд явагддаг гэмт хэрэг тиймээс 50 хувийн авилгатай оронд хэн ч хөрөнгө оруулалт хийдэггүйг улс орнуудын туршлага харуулдаг. Ийм оронд хөгжил цэцэглэлт ч байхгүй. Монгол улсынЕрөнхий сайд Алтанхуяг долоо хоног бүр 30 минутын хэвлэлийн бага хурал хийж дэлхий дахины анхны шоучин боллоо.

Их хурлын гишүүд ээлжлэн сонгогдож өөрчлөгдөж байдаг. Ерөнхийсайд ч адил. Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж бүх хариуцлага хүлээнэ гэдгээ ухаарч байгаа биз дээ. Авилгын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж Монгол үндэстний хөгжлийн давалгааг үүсгэн яаралтай зарлан хэрэгжүүлэхгүй бол хөгжилүгүй орон, хөгжилүгүй үндэстэн, хөгжилүгүй ард түмэн улс орноо дээрэмдэж авилгаавагчдын боол болсноо ухаарч төрийн тэргүүний хувьд Ц.Элбэгдоржийг авилгын загалмайлсан эцэг биш “Авилгын бурхан” болгож үлдэх амьдрал хүлээж байна.

Монголын ард түмэн хадагтайгаа угтаж сууна. 2017, 2021, 2025 онд авилгыг эрхлүүлэгч Монголын төрийн тэргүүнийг шоронгын хаалгад Монголын ард түмэн хадагтайгаа угтан хүлээж авах болно. Авилгатай тэмцэгч үндэсний баатарыг ч хадагтайгаа хүлээж авна.

Зөв төр л хүчтэй байдаг, итгэлтэй байдаг, бардам байдаг. Зөв төрийн тэргүүн мөнхөрдөг юм. Монголын муу муухайг харахаар Монгол улсын төрийн тэргүүн болох Элбэгдоржтонгууд, түүний үр хүүхдэд санаа зовох юм. Монголын үнэт зүйлийг эрхэмлэсэн бахархалтай төрийн онол болох консерватив Монголыг аврах нь тодорхой.

Толгой нь эргэсэн хүмүүс хэзээ консервативыг ойлгож өөрийн амьдралын сайн, сайханд хүрэх амин сүнс болгох болдоо. Харуусмаар юм. Оройтсон бороо хэрэггүй, оройтсон хайр ч үнэгүй гэдгийг хэзээ ойлгох болж байна.

Төрийн тэргүүн бүх хариуцлагыг хүлээх учраас УИХ, Засгийн газрыг эрхлүүлж болохгүй гэдгийг ойлгож төрийн тэргүүний зангараг гаргаж Монгол үндэсний хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, Монголын түүхэн маршал болж үлдэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллах нь чухал болохоос, гадаад, дотоодод зугаалахаа болих хэрэгтэй гэж Монгол хүний мөс чанарын үүднээс хэлмээр байна..,

Монгол Консерватив намын дарга Н.ДАШДАВАА

Түлхүүр үг:Н.ЭнхбаярМКН-ын дарга Н.ДашдавааЦ.Элбэгдорж
Хуваалцах