Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Идэрбат: Хаврын тариалалт дээр онцгой анхаарна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Өчигдөр томоохон худалдааны төв, гэр хорооллын дэлгүүрүүдээр явж махны үнийг судаллаа. Тухайлбал, "E mart", "Номин"-гийн салбар, Баруун салааны "В mart", Зүүн салааны "Жинст" зэрэг дэлгүүрээр орж үзсэн.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Идэрбат: Хаврын тариалалт дээр онцгой анхаарна
Ц.Идэрбат: Хаврын тариалалт дээр онцгой анхаарна. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Өчигдөр томоохон худалдааны төв, гэр хорооллын дэлгүүрүүдээр явж махны үнийг судаллаа. Тухайлбал, "E mart", "Номин"-гийн салбар, Баруун салааны "В mart", Зүүн салааны "Жинст" зэрэг дэлгүүрээр орж үзсэн.

Талхны үнэ янз бүр байдаг шиг махны үнэ янз бүр байна. Фермерийн мах 30 мянга хүрэх гэж байгаа нь үнэн. Намар бэлтгээд одоо гаргаж зарж байгаа мах 25-26 мянган төгрөг байна.

Нийслэлээс 5000 гаруй тонн мах бэлтгэж нөөцөлсөн юм байна. Энэ махыг гуравдугаар сард худалдаанд гаргадаг байсан. Гэтэл энэ жил нэгдүгээр сарын 20-нд худалдаанд гаргасан. Нөөцийн мах 380 гаруй дэлгүүрээр нийслэлийн иргэдэд хүрч байна. Хонины мах 13000, үхрийн мах 15000 төгрөгийн үнэтэй байна.

Хаврын тариалалт болон мал төлөлт явагдаж байгаа. Одоо хаврын тариалалт дээр онцгой анхаарна. Шатахууны хангалтын асуудал байна. 10 мянган тонн бензин шатахуун нөөцлөхөөс өнөөдөр гэрээ хийгдсэн 4700 тонн байна. Бидэнд цаана нь 5300 тонн шатахууныг нөөцлөх шаардлагатай байна. Энэ асуудал дээр салбарын сайдын хувьд маш анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жил гангын нөхцөл байдлаас болоод төмсний үрийн хомсдолд ороод байгаа. 5000 тонн төмсний үрийг татаж авах ажлыг яаралтай зохион байгуулах ажиллаж байна”гэв.

Хуваалцах