Ц.Мөнхбаяр нарын хэрэгт холбогдуулан цэргийн агуулахуудыг шалгажээ
“Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнийг ТЕГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. ТЕГ-ын мөрдөгчид хэргийн байцаалтынхаа явцад Зэвсэгт хүчний харьяа Төв аймаг дахь хэд хэдэн анги, зэвсгийн агуулахыг шалгасан байна.
Мэдээллийн алба

“Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнийг ТЕГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа. ТЕГ хэргийн байцаалтынхаа явцад Зэвсэгт хүчний харьяа Төв аймаг дахь хэд хэдэн анги, зэвсгийн агуулахыг шалгасан байна.
Шалгалтаар цэргийн анги, зэвсгийн агуулахын сум, галт хэрэгсэл бүртгэл, балансаараа тоо ёсоороо байсан аж. Харин хариуцсан ажилтнууд бодит бус тайлан гаргаж, сум, галт хэрэгслийг гадагш нь гаргасан байх магадлалтай гэсэн мэдээлэл авсан учир мөрдөгчид шалгалтаа илүү өргөн хүрээнд явуулахаар болжээ.


















