Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Нямдорж сайд цагдаагийн таван алба хаагчид байр бэлэглэлээ

урван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Б.Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Ч.Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баттулга, ЦЕГ-ы

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Нямдорж сайд цагдаагийн таван алба хаагчид байр бэлэглэлээ
Ц.Нямдорж сайд цагдаагийн таван алба хаагчид байр бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс таван алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэжээ.

Тодруулбал, гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Б.Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Ч.Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баттулга, ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн сантехникч Б.Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Н.Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Л.Баярмаа нарт өгсөн.

Хуваалцах