Ц.Оюунгэрэл сайд аа, гарын үсэг зурахаасаа өмнө сайн уншвал ямар вэ
Соёл, спорт аялал жуулчлалын сайдын Ц.Оюунгэрэл үндсэн ажил үүргийнхээ хүрээнд Төрийн хэлний зөвлөлийг хариуцдаг. Монгол хэлний ариун дагшин байдлыг хамгаалан сахих үүрэгтэй Төрийн хэлний зөвлөл нэгэн өдөр тутмын сонины өнөөдрийн дугаарт байж боломгүй алдаа бүхий зөвлөмжийг нийтлүүлсэн нь олны дургү
Мэдээллийн алба

Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үндсэн ажил үүргийнхээ хүрээнд Төрийн хэлний зөвлөлийг хариуцдаг. Монгол хэлний ариун дагшин байдлыг хамгаалан сахих үүрэгтэй Төрийн хэлний зөвлөл нэгэн өдөр тутмын сонины өнөөдрийн дугаарт байж боломгүй алдаа бүхий зөвлөмжийг нийтлүүлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
Ч.Оюунгэрэл сайдын гарын үсэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэл найруулгыг сайжруулах тухай “Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж”-д “Монгол, төрөл, боловсрол” зэрэг үгсийг алдаатай бичсэнээс гадна “утга зохиолын монгол хэл, ...цахим харилцааны сүлжээний” гэхчилэн илтэд найруулгын алдаатай өгүүлбэр байна.
Уг албан бичгийг хэдийгээр Ц.Оюунгэрэл сайд биечлэн боловсруулаагүй ч гарын үсэг зурахдаа Монгол Улсын нэрийг буруу бичсэнийг нь хүртэл ажиглачихаж болоогүй юм байх даа гэх харуусал дагуулна.
Цаашлаад, Төрийн хэлний зөвлөл нь хүртэл Монгол хэлний ариун дагшин байдлыг ийн алдагдуулж, салбарын сайд нь хайнга хандсаар байхад үг, үсэг хэлхэн суугаа балчир үрсээ “алдаатай бичлээ” гэж зэмлэх эрх бидэнд олдохгүй нь бололтой.



















