Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал хойшиллоо

шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г.Мөнхбатаас “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ирэх сарын 7-ны 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал хойшиллоо
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 09:00 цагт товлогдсон.

Тэгвэл дээрх шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г.Мөнхбатаас “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ирэх сарын 7-ны 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.

Хуваалцах