Ц.Цэрэннадмид, О.Ууганбаатар нар эхний ялалтаа авав
Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдээс 81 кг-ын жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж байгаа Ц.Цэрэннадмид нар эхний барилдаанаа хийж яллаа.
Ц.Цэрэннадмид эхний тойрогт Туркийн бөх Бусра Кэтипоглутай барилдаж, дагуулж хөмрөх мэхээр цэвэр ялсан юм. Хоёрдугаар тойрогт Ц.Цэрэннадмид Испанийн бөх Изабель Пучетэй барилдана.
О.Ууганбаатарын хувьд эхний тойрогтоо Шинэ Зеландын Ивица Павлиниктай барилдаж, цэвэр ялсан. Манай бөх хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлж байгаа Канадын Антонитай барилдана.


















