Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Нийгэм

Ц. Туяа Соёлын гавьяат Зүтгэлтэн цол тэмдэгээр энгэрээ мялаалаа

О.
О.Бадамсүрэн

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ц. Туяа Соёлын гавьяат Зүтгэлтэн цол тэмдэгээр энгэрээ мялаалаа
Ц. Туяа Соёлын гавьяат Зүтгэлтэн цол тэмдэгээр энгэрээ мялаалаа

Улс тунхагласны баярын өдрөөр  эх орныхоо   түүхийг кино зургийн  хальснаа буулгаж баримтат киноны  алтан сан хөмрөгийг олон арван бүтээлээрээ баяжуулсан РТДС-ийн ахмад багш, “Монголын мэдээ” сувгийн ахмад зураглаач Цэрэндоржийн Туяа Соёлын

гавьяат Зүтгэлтэн цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Тэрээр телевизийн 90 гаруй баримтат кино , 10 гаруй кино концерт , 20-иод теле жүжгийн  зургийг авч монгол улсад телевиз, баримтат кино урлагийг  хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Зураг бүхэн түүх өгүүлнэ

Одоогоос 61 жилийн тэртээ арван жилийн сургуулиа дүүргэсэн Туяа охин аавынхаа адил нисгэгч болох мөрөөдлөөр жигүүрлэж явсан ч хувь заяа түүнийг огт өөр зүгт  хөтөлжээ . Монгол улсад телевизийн суурь хэдийнээ тавигдаж боловсон хүчин шаардлагатай байсан тэр л цаг үед төрийн томилолт өвөрлөн  Москва хотын кино урлагийн дээд сургуульд зураглаач мэргэжлийг дүүргэжээ. Эмэгтэй хүн тэр бүр сонгоод байдаггүй  хүндхэн хирнээ хариуцлагатай мэргэжлийн эзэн болсноо тэрээр ийнхүү дурслаа.

Зураглаач хүн түүхийг дүрсээр мөнхөлдөг

1971 оны 12-р сарын 2 нд монгол улсад Теле кино үйлдвэр байгуулагдаж Ц.Туяа туслах оператораар ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй Тэрээр тус үйлдвэрт 25 жил ажиллахдаа монгол орны байгаль,ард түмний амьдрал өв соёл,бүтээн байгуулалтыг харуулсан олон арван баримтат кино, кино концертыг бүтээхэд оролцжээ.

Телевизийн зураглаач хүн тушаал авсан цэрэг мэт байнгын бэлэн байдалд байж үер ус,гал түймэр,өвлийн зуд хаана л бол хаана хүрч  ар гэр амьдралаа хойш тавьж ажилладаг хэмээн ахмад зураглаач Ихбаяр дурсаж байна.

Л.Ихбаяр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн,зураглаач

НЭГ ДҮРС МЯНГАН ҮГНЭЭС  ХҮЧТЭЙ...

Зураглаач Ц.Туяа МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувагт зураглаачаар ажиллаж мэдээ сурвалжилга,төрийн өндөр хэмжээний айлчлал,нийгмийн томоохон үйл явдлуудыг баримтжуулсан юм.

Ц.Туяа 150 гаруй залууст зураглаач мэргэжлийг өвлүүлжээ.

Зураглаач Туяа  өнөаөдөр багшаа хэмээн дуудуулах  олон арван шавь нартай Тэрээр  телевиз киноны салбарт 55 жил ажиллахдаа мэдлэг туршлагаа залуу үедээ өвлүүлэхээр  Радио телевизийн дээд сургуульд 20 гаруй жил багшилжээ Багшийн минь камерын ард өнгөрүүлсэн хөдөлмөрийн үнэ цэнэ ,зөвхөн авсан дүрс хийсэн бүтээлээр хэмжигдээд зогсохгүй олон залуусын мэргэжлийн замыг нээж өгсөн  хэмээн түүний шавь Алтаншагай дурсаж байна.

Дэлгэцээр үзэгчдэд хүрдэг дүрсний цаана үргэлж зураглаачийн нүд, торгон мэдрэмж,хөдөлмөр шингэж байдгийг хүмүүс тэр бүр  мэддэггүй Тэгвэл зураглаач Ц.Туяагийн камерын дуранд монголын нийгмийн түүх,хүний амьдралын баяр бахдал,сорилт бэрхшээл бүхэн шингэн үлдэж хойч үедээ өвлөгдөж байна.

Хуваалцах