Цаазын ялыг халах, авлигатай тэмцэх талаар үлгэр жишээ болж байна
Мөн Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн Дээд комиссарын алба болон Уугуул иргэдийн сайн дурын санд хандив өгөхөөр шийдвэрлэснийг уламжиллаа.
Мэдээллийн алба

НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллайтай уулзав.
Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмын нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотлоод 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаагаа мэдэгдэв.
Мөн Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн Дээд комиссарын алба болон Уугуул иргэдийн сайн дурын санд хандив өгөхөөр шийдвэрлэснийг уламжиллаа.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч, ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаазаар авах ялыг халах, авлигатай тэмцэх талаар бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгаад баяр хүргээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл ажиллагаанд амжилт хүслээ.


















