МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
ЦАГ АГААР: 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

09-р сарын 14-ний 20 цагаас 09-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаарбагавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи:Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5 хэм хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгааар 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөөАлтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0 хэм орчим, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2 хэм хүйтэн, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 3 хэм хүйтэн, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 16-наас 2026 оны 09-р сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим сумд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-10.0 мм бороо, 19-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна..

Хуваалцах