Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Цаг агаар” апликешн тун удахгүй

“Цаг агаар” апликешнийн талаар өчигдөр ЦУОШГ-ын Техник мэдээлэл, маркетингийн хэлтсийн дарга Д.Батдорж, “Kaizen mongolia” компанийн захирал Ж.Ганзориг нар мэдээлэл хийжээ.Цаг уур орчны шинжилгээний газрын захиалгаар “Kaizen Mongolia” компани боловсруулсан ухаалаг гар утасны “Цаг агаар” апликешн энэ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цаг агаар” апликешн тун удахгүй
“Цаг агаар” апликешн тун удахгүй. Зураг: МҮОНРТ

“Цаг агаар” апликешнийн талаар өчигдөр ЦУОШГ-ын Техник мэдээлэл, маркетингийн хэлтсийн дарга Д.Батдорж, “Kaizen mongolia” компанийн захирал Ж.Ганзориг нар мэдээлэл хийжээ.Цаг уур орчны шинжилгээний газрын захиалгаар “Kaizen Mongolia” компани боловсруулсан ухаалаг гар утасны “Цаг агаар” апликешн энэ сарын 25-нд нээлтээ хийх юм байна.

Apple IOS болон Google Android үйлдлийн системтэй ухаалаг гар утастай хэрэглэгчдэд зориулагджээ. Уг апликешн нь ухаалаг гар утсанд үнэгүй байршихаас гадна интернэттэй орчинд цаг агаарын сэрэмжлүүлгийг дуут дохиогоор ирүүлэх юм байна.

Ажиглалтын, Урьдчилсан, Гадаргын усны бодит мэдээ, Орчны чанарын мэдээ, Усны чанарын мэдээ гэсэн таван бүтэцтэй уг апликешнийг урьдчилсан байдлаар боловсруулж дуусгасан аж.

Түлхүүр үг:цаг агаар
Хуваалцах