Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг агаар нэг хэмээр дулаарахад тариаланчид 10 хувийн ургац алддаг

Манай орны хувьд 2005 онд хамгийн халуун зун болж байсан гэх мэргэжлийн байгууллагын судалгаа байдаг бол энэ онд 2005 оноос ч халуун зун болж магадгүй гэх дүгнэлтийг албаны байгууллага гаргасан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаг агаар нэг хэмээр дулаарахад тариаланчид 10 хувийн ургац алддаг
Цаг агаар нэг хэмээр дулаарахад тариаланчид 10 хувийн ургац алддаг. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Дархан-Уул аймагт болсон “Газар тариаланчдын зөвлөгөөн”-өөр албаны хүмүүс сонирхолтой илтгэлүүд тавилаа. Тэдний нэг нь Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэвийн (Ph.D) энэ оны цаг уурын ерөнхий төлөвийн талаарх мэдээлэл байв.

Манай орны хувьд 2005 онд хамгийн халуун зун болж байсан гэх мэргэжлийн байгууллагын судалгаа байдаг бол энэ онд 2005 оноос ч халуун зун болж магадгүй гэх дүгнэлтийг албаны байгууллага гаргасан байна. Цаг агаар дулаарах нь газар тариаланчдад маш сөрөг талтай. Тодруулбал, цаг агаар нэг хэмээр дулаарахад тариаланчид 10 хувийн ургац алдах магадлалтай байдаг ажээ.

Ер нь манай орны хувьд 2011-2015 онд хамгийн дулаан таван жил болсон гэж үздэг байна. Энэ дулаарал өнөө жил ч үргэлжилж магадгүй гэнэ. Мөн илтгэлд дурдсанаар бол 2016 оны зуны нөхцөлийг дулаан, хур тунадас дунджийн орчим байна гэж төсөөлж байгаа ажээ.

Хуваалцах