ЦАГ АГААР: Шинийн 2, 3-нд зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинийн 2, 3-нд зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинийн 2, 3-нд зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна.
2023 оны хоёрдугаар сарын 21-ний 20 цагаас
2023 оны хоёрдугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
2023 оны хоёрдугаар сарын 23-наас 02 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаанбайна.


















