Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

09-р сарын 18-ны 20 цагаас 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдаар, 19-ний өдөр Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх шөнөөс 4 хэмээр сэрүүсэж 4-6 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх шөнөөс 7 хэмээр сэрүүсэж 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх шөнөөс 7 хэмээр сэрүүсэж 0 хэм орчим, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 20-ноос 2026 оны 09-р сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар,

Есдүгээр сарын 20-ны өдөр Дорнодын зүүн сумдын нутгаар,

Есдүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар,

Есдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх сумдын нутаг, Увсын баруун сумдын нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм,

Есдүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завханы зарим сумдын нутгаар,

Есдүгээр сарын 22-23-ны шилжих шөнө Увс, Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд сумдын нутгаар, Архангайн ихэнх сумдын нутгаар,

Есдүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 2.0-15.0 мм бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Хуваалцах