Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

2023 оны 01-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

2023 оны 01-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 22-24 хэм хүйтэн байна.


2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 2, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 4, 5-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах