ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна.
2023 оны 03-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 2-4 хэм дулаан байна..
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 4-6 хэм дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 06-наас 03 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи 6, 8-нд нутгийн зарим газраар, 7, 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1 хэм хүтйнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


















