ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа нийт нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2022 оны 12-р сарын 31-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 2, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 4, 5-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.


















