Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Гуравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд зарим газраар ялимгүй цас орж, нийт нутгаар салхи баруун өмнөөс секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Гуравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд зарим газраар ялимгүй цас орж, нийт нутгаар салхи баруун өмнөөс секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна.

15 цагийн байдлаар Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч зарим үед үзэгдэх орчин муу байгаа талаар мэдээлж байна.

Иймд зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй бол тус чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах