Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалт удааширч байна

Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч байна. Өчигдрөөс эхлээд төвийн аймгуудад хүйтэн усан бороо зүсэрсэн. Уулархаг газраараа цас орсон. Иймд тариаланчид цаг алдалгүй ургацаа бүрэн дүүрэн хураахаар ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалт удааширч байна
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалт удааширч байна. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч байна. Өчигдрөөс эхлээд төвийн аймгуудад хүйтэн усан бороо зүсэрсэн. Уулархаг газраараа цас орсон. Иймд тариаланчид цаг алдалгүй ургацаа бүрэн дүүрэн хураахаар ажиллаж байна.

Цаг агаарын нөхцөл байдал ургац хураалтад сөргөөр нөлөөлж удааширч байгаа болохоос техник технологи, нөөц боломж хангалттай сайн байгаа гэдгийг салбарын яамнаас мэдээллээ. ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгийн яриаг та бүхэн сонсож байна.

Тариаланчдын хувьд цаг агаар хамгийн чухал. Тэр тусмаа ургац хураалт хүндэрч болзошгүй энэ үед цочир хүйтрэх тусам ургац алдах эрсдэл нэмэгддэгийг тэд хэлж байна.

Хуваалцах