Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг хожиж, зам товчлох гэж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Гэсэн хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөс хэврэг байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаг хожиж, зам товчлох гэж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Цаг хожиж, зам товчлох гэж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байна.

Гэсэн хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөс хэврэг байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах