Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цагаачлалын визэнд зуучилж өгнө" гэсэн зарлалд хууртагдахгүй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн үед Facebook зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цагаачлалын визэнд зуучилж өгнө" гэсэн зарлалд хууртагдахгүй байхыг анхаарууллаа
"Цагаачлалын визэнд зуучилж өгнө" гэсэн зарлалд хууртагдахгүй байхыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн үед Facebook зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна.

Энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүмүүс Монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэн нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгаа тул олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зарлалд хууртагдахгүй байхыг анхааруулж байна.

Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс

Хуваалцах