Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан уул” наадамд оролцох найрагчид тодорч эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байна. Энэ жилийн наадмыг МЗХ ирэх 2 сарын 14 буюу гэгээн хайрын валентиний өдөр зохион байгуулна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан уул” наадамд оролцох найрагчид тодорч эхэллээ
“Цагаан уул” наадамд оролцох найрагчид тодорч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байна. Энэ жилийн наадмыг МЗХ ирэх 2 сарын 14 буюу гэгээн хайрын валентиний өдөр зохион байгуулна. Харин орон нутаг дахь салбар холбоод наадамд оролцох шилдэг найрагчдыг шалгаруулж эхлээд байна.

Тодруулбал, орон нутагтаа эхний гурван байрт шалгарсан яруу найрагч “Цагаан -Уул” наадамд оролцох эрхээ авах юм.

Энэ сарын 23-ны өдөр Орхон аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмаа зохион байгуулж шилдэг яруу найрагчдаа тодруулсан байна.

Наадамд 16-39 хүртэлх насны залуусын 50 гаруй бүтээл ирснээс тэргүүн байрыг Д.Сосорбарам , 2-р байрт И.Хишигсүрэн, 3-р байрт Н.Пагмадулам нар шалгарч өргөмжлөл,“Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал гардан авчээ.

Хуваалцах