Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан-Үүр сумын цэцэрлэгийн өргөтгөлийг барина

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар Япон улсын Засгийн газрын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан-Үүр сумын цэцэрлэгийн өргөтгөлийг барина
Цагаан-Үүр сумын цэцэрлэгийн өргөтгөлийг барина. Зураг: МҮОНРТ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл” болон “Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурав.

Дээрх буцалтгүй тусламжийн хоёр төслийн нийт дүн 152.807 ам.доллар буюу 391.800.005 төгрөг болж байна. Энэхүү төсөл нь 2018 оны Япон улсын санхүүгийн жилд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр“-ийн хүрээнд хэрэгжүүлж буй долоо болон найм дахь төсөл бөгөөд нийт дүн 528.280 ам.доллар буюу 1.260.874.850 болж байна.

“Өвсний үндэс ”хөтөлбөрийн Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 531 төсөл хэрэгжээд байна.

Хуваалцах