Цагаанхайрхан суманд 75 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо
Долоон жил царцаад байсан Завхан аймгийн Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн барилга ашиглалтанд орлоо. Зориулалтын бус байрууд, гэр цэцэрлэгт 54 жил үйл ажиллагаагаа явуулсан тус сумын цэцэрлэг 75 хүүхдийн шинэ байртай болов.
Мэдээллийн алба

Анх 2011 онд шаваа тавьсан уг цэцэрлэгийн барилга нийтдээ 640 сая төгрөгийн төсөвт өртөгтэй.
90 сая төгрөгийг ОНХС-аас, 550 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Ингэснээр сумын хүүхдүүд дотроо ариун цэврийн өрөөтэй, тохилог, дулаан орчинд сурч хүмүүжих боломжтой боллоо.
Цагаанхайрхан сум цэцэрлэгийн насны 116 хүүхэдтэй. Үүнээс 52 хүүхэд цэцэрлэгт, 30 хүүхэд хувилбарт сургалтанд хамрагддаг байна. Шинэ байрандаа хоёр бүлгээр хичээллэж байна.
Ирэх хичээлийн жилээс гурван бүлэгтэй болгохыг зорьж байгаа гэнэ. Өмнө нь найман орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан бол шинэ байртай болсноор дөрвөн галч шинээр ажлын байртай болжээ.