Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаа, дотоодын цэргээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгох шалгалт боллоо

Энэ удаагийн шалгалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт хариуцсан ажилтан, цагдаагийн дэд хурандаа Сабрине Бен Арфи хүрэлцэн ирж удирдан явуулсан юм.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа, дотоодын цэргээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгох шалгалт боллоо
Цагдаа, дотоодын цэргээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгох шалгалт боллоо. Зураг: МҮОНРТ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулах шалгалтыг энэ сарын 23-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт хариуцсан ажилтан, цагдаагийн дэд хурандаа Сабрине Бен Арфи хүрэлцэн ирж удирдан явуулсан юм.

Шалгалтыг зохион байгуулсан цагдаагийн дэд хурандаа Сабрине Бен Арфиг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа хүлээн авч уулзлаа.

Хуваалцах