Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, холимог хосын төрөлд цагдаа, дотоодын цэргийн 53 байгууллагын 152 тамирчин оролцож байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх ажил, арга хэмжээний хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээнийг Мөрдөн байцаах алба, “Хүч” спорт хороо, Монголын ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, холимог хосын төрөлд цагдаа, дотоодын цэргийн 53 байгууллагын 152 тамирчин оролцож байна.

Хуваалцах