Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Цагдаа нар гурван хүнийг галд шатахаас аварчээ

Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид өнгөрөгч шөнө гал түймрийн аюулаас гурван хүний амийг аварсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа нар гурван хүнийг галд шатахаас аварчээ
Цагдаа нар гурван хүнийг галд шатахаас аварчээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид өнгөрөгч шөнө гал түймрийн аюулаас гурван хүний амийг аварсан байна.

Тодруулбал, энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд тус аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг шуурхай унтраажээ. Мөн гэр дотор унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амийг галын аюулаас аварсан байна.

Хуваалцах