Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 километр замыг туулан бариандаа орлоо

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 километр замыг туулан бариандаа орлоо
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 километр замыг туулан бариандаа орлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Монгол Улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт хийхээр энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр гараанаасаа гарсан юм.

Тэгвэл тэрбээр 35 хоногийн турш гүйж, 1111 километр замыг амжилттай туулан өнөөдөр /2022.07.15/ бариандаа орлоо.

Хуваалцах