Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ахмад Г.Доржрагчаад талархал ирүүлжээ

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Доржрагчаад иргэдээс талархал ирүүлжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ахмад Г.Доржрагчаад талархал ирүүлжээ
Цагдаагийн ахмад Г.Доржрагчаад талархал ирүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Доржрагчаад иргэдээс талархал ирүүлжээ. Тэрбээр иргэн М-ийн автомашинаас эд зүйлс хулгайлсан, Сайншанд сумын иргэн А-гийн гэрээс их хэмжээний эд зүйлс хулгайд алдагдсан, иргэн Х-ийн гэрээс их хэмжээний үнэт зүйл алдагдсан хэргүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай илрүүлэн ажилласан байна.

Мөн цагдаагийн ахмад Г.Доржрагчаа нь иргэн Ч-ийн гэрээс олон ширхэг мөнгөн аяга, бусад эд зүйлс алдагдсан, иргэн Д-ийн Даюун маркийн мотоциклийг хулгайлсан, иргэн Б-ийн гар утас бэлэн мөнгө алдагдсан, иргэн Х-ийн автомашины гражнаас их хэмжээний ноолуур хулгайд алдагдсан зэрэг хэргүүдийг нөхөн илрүүлсэнд иргэдийн зүгээс талархал илэрхийлжээ.

Хуваалцах