Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 203 алба хаагч, 587 алба хаагчийг хугацааны цолоор шагнасны дотор цагдаагийн дэслэгч цолоор 63 алба хаагч шагнагдан офицерын бүрэлдэхүүнд шинээр орж, цол мөрдэсээ гардан авлаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдадаа цол олгож, шагнал гардууллаа.

Хуваалцах