Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургалт болж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуульд заасны дагуу, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс цагдаагийн байгууллагын алба хаагчдад тусгай төлөвлөгөөний дагуу жил бүр хүний эрхийн сургалт явуулсаар ирсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургалт болж байна
Цагдаагийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуульд заасны дагуу, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс цагдаагийн байгууллагын алба хаагчдад тусгай төлөвлөгөөний дагуу жил бүр хүний эрхийн сургалт явуулсаар ирсэн юм. Нийслэлийн Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2017 онд тус газрын харъяа 17 нэгж, байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаанд нь хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх зорилгоор цуврал сургалт зохион байгуулж байна.

Хүний эрхийн боловсрол олгох сургалтыг байгууллагууд хамтран 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 10 сарын 27-ныг хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар "Бэлгийн цөөнхийн эрх”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, "Жендэр ба хүний эрх”, "Хүн худалдаалах гэмт хэрэг ба хүний эрх”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх”, "Амьд явах ба халдашгүй дархан байх эрх”, "Хүүхдийн эрхийн үндсэн асуудал, хүүхэд хамгаалал”, "Нийтийн хэв журам ба хүний эрх” сэдвээр Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа хэлтэс, дүүрэг бүрт буй Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад тусгай хуваарийн дагуу хичээл зааж байна.

Хуваалцах