Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ

04 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Цагдаагийн алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд “Цагдаа” мэргэжил олгох сургалтад цахим хэлбэрээр суралцаж төгссөн алба хаагчдад ажлын чиг баримжаа олгох, давтан мэргэшүүлэх сургалтыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран энэ оны 04 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна.

Дээрх сургалтын зорилго нь шинээр томилогдсон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг богино хугацаанд ажилд нь сургаж дадлагажуулах тэдгээрт хэрэгцээтэй байгаа мэдлэгийг олгох, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай дадал, чадвар олгоход чиглэгдэж байгаа юм.

Хуваалцах