Цагдаагийн алба хаагчид орон нутгийн хөгжилд хувь нэмрээ орууллаа
Завхан аймгийн Засаг даргын 2016 оны А/202 дугаар захирамжаар Загастайн давааны А-1102 дугаартай улсын чанартай авто замыг орон нутгийн хүчээр засварлахтай холбогдуулан Улиастайгаас Идэр сумын Дархан-Уул багийн Улаан үзүүр хүртэлх 67 километр зам засварын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуул
Мэдээллийн алба

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны А/202 дугаар захирамжаар Загастайн давааны А-1102 дугаартай улсын чанартай авто замыг орон нутгийн хүчээр засварлахтай холбогдуулан Улиастайгаас Идэр сумын Дархан-Уул багийн Улаан үзүүр хүртэлх 67 километр зам засварын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
Уг зам засварын ажлыг хариуцах 4 хэсгийг томилсон ба аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймаг дахь Цагдаагийн газарт нэгдүгээр хэсэг буюу Улиастай хотоос Загастайн давааны чиглэлийн 17 километр зам засварын ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэг өгсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн сарын 12-ны хооронд Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Үүрийнцолмонгоор ахлуулсан ажлын хэсэг зам засварын ажлыг гүйцэтгэж дуусгажээ.


Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв


















