Цагдаагийн албан хаагчид хүний амь аварчээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст тус сумын гуравдугаар багт авто машин шатаж байна гэх мэдээлэл ирсний дагуу
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст тус сумын гуравдугаар багт авто машин шатаж байна гэх мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч а/ч Б.Нямдаваа нар дуудлагын очжээ. Тэднийг очиход иргэн н.Одбаяр өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байсныг машинаас гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна.
Цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж бусдын амь насыг аварч, баатарлаг үйлс бүтээсэн цагдаагийн алба хаагчдад иргэн С.Одбаяр баярласан, талархсанаа илэрхийллээ.


















