Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн байгууллага 44 ширхэг таблет хүлээн авлаа

Цагдаагийн ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар “Малын гэрчилгээний цахим систем”-ийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн байгууллага 44 ширхэг таблет хүлээн авлаа
Цагдаагийн байгууллага 44 ширхэг таблет хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар “Малын гэрчилгээний цахим систем”-ийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан.

Мал эмнэлэгийн ерөнхий газраас улсын хэмжээнд цахим системийг нэвтрүүлэхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 332 сумдын нийт 2200 орчим малын эмч нарт болон цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, системд хандах эрхийг олгож, хяналт шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байна.

Орон нутгийн авто зам дагуу хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалт хийхэд зориулж Солонгос улсад үйлдвэрлэсэн SAMSUNG маркын 44 ширхэг таблетыг Мал эмнэлэгийн ерөнхий газраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зохион байгуулж, аж ахуйн нэгжийг шалгаруулан худалдан авч, /2020.01.10/ цагдаагийн байгуулагад гардуулан өглөө.

Энэхүү системийг хэрэгжүүлж эхэлснээр уг гэмт хэрэг, зөрчил буурах эерэг үзүүлэлттэй байна.

Хуваалцах