Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн байгууллага эргүүлийн тоогоо нэмэгдүүлэв

Урин дулааны улиралд иргэд гол ус бараадан амарч зугаалах, аялах, үүнтэй холбоотойгоор хотын төвд шөнийн цагаар хөдөлгөөн ихэсдэг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн байгууллага эргүүлийн тоогоо нэмэгдүүлэв
Цагдаагийн байгууллага эргүүлийн тоогоо нэмэгдүүлэв. Зураг: МҮОНРТ

Урин дулааны улиралд иргэд гол ус бараадан амарч зугаалах, аялах, үүнтэй холбоотойгоор хотын төвд шөнийн цагаар хөдөлгөөн ихэсдэг байна. Тиймээс цагдаагийн байгууллага аливаа осол бэртэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч байгаа алба хаагчийн хүчин чадлаа нэмж ажиллаж байгааг мэдээллээ.

Тухайлбал, Улаанбаатар хот орчимд цагдаагийн алба хаагчид машинаар, мориор, дугуйгаар, завиар эргүүлд гарч ажиллана гэж Нийслэлийн Цагдаагийн Газрын Мэргэжил Арга зүйн тасгийн дарга Цагдаагийн Дэд Хурандаа н.Амармөрөн ярилаа.

Түүнчлэн энэ жил 35 “оюутан цагдаа” Улаанбаатар хотын жуулчдын хамгийн ихээр цуглардаг газруудад хэв журам сахиулах, хөтөч хийх үүрэг даалгавартай ажиллаж байгаа юм.

Хуваалцах