Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөл орсон бөгөөд, Ажлын хэсгийн ахлагч Хууль Зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Сургалт, Хүний нөөц, Цахим хөгжил, Цагдаагийн байгууллагын одоогийн үйл ажиллагааны журмын уялдаа холбоог нягтлах, Материаллаг баазыг хөгжүүлэх талаар төлөвлөж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах