Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн биед халдсан этгээдийг баривчилжээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдоор ахлуулсан бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилж баривчиллаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн биед халдсан этгээдийг баривчилжээ
Цагдаагийн биед халдсан этгээдийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдоор ахлуулсан бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилж баривчиллаа.

Гэмт этгээд “Б” нь 50 настай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж. Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэснээр эмнэлгийн яаралтай тусламж авчээ. Одоогоор алба хаагчийн биеийн байдал хэвийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хуваалцах