Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ерөнхий газар улсын хэмжээнд агентлагуудаас нэгдүгээр байрт шалгарчээ

Цагдаагийн ерөнхий газар улсын хэмжээнд агентлагуудаас нэгдүгээр байрт шалгарчээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ерөнхий газар улсын хэмжээнд агентлагуудаас нэгдүгээр байрт шалгарчээ
Цагдаагийн ерөнхий газар улсын хэмжээнд агентлагуудаас нэгдүгээр байрт шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоол, Ерөнхий сайдын мөн оны 48 дугаар захирамжийн дагуу Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг 2019 оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан.

Энэхүү улсын үзлэгийн зорилго нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, цаашид авах арга хэмжээ, чиглэлийг тодорхойлоход чиглэгдсэн.

Улсын үзлэгээр нийт төрийн 172 байгууллагын архивын ажлыг 7 үзүүлэлт, 28 шалгуураар дүгнэсэн ба ерөнхий дүнгээр Цагдаагийн ерөнхий газар улсын хэмжээнд агентлагуудаас нэгдүгээр, төрийн байгууллагуудаас хоёрдугаар байрт шалгарчээ.

Хуваалцах