Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн газрын сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо

Цагдаагийн газрын 2016 оны дөрөвдүгээр улирлын Сахилга хариуцлагын зөвлөгөөн жагсаалын үзлэг, 3 км-ын гүйлтээр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн газрын сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо
Цагдаагийн газрын сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Цагдаагийн газрын 2016 оны дөрөвдүгээр улирлын Сахилга хариуцлагын зөвлөгөөн жагсаалын үзлэг, 3 км-ын гүйлтээр эхэллээ. Зөвлөгөөнд алба хаагчдын сахилга хариуцлагын байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээллийг хийж, санал шүүмжлэл өрнүүлэн, Цагдаагийн газрын дарга алба хаагчдад анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгсөн бөгөөд зөвлөгөөний үеэр авилга авахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар баталгаа алба хаагч нэг бүрээр гаргуулан авч ажиллалаа.

Тус Цагдаагийн газар 2016 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж, хуралд Хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа, аймгийн Прокурор Г.Лхагвасүрэн, Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Баясгалан, Тагнуулын хэлтсийн дарга Я.Гантүшиг нар урилгаар оролцлоо. 2016 онд ажлаараа тэргүүлсэн алба хаагчдаа шагнаж урамшуулав. Байгууллагын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар Жижүүрийн офицер, цагдаагийн хошууч Ж.Батдорж, Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад У.Намсрайжав, Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Батцэнгэл, Хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Оюунгэрэл, Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батдорж, бичиг хэргийн эрхлэгч, архивч Б.Тунгалаг нар, байгууллагын “БАЯРЫН БИЧИГ”-ээр Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Энхтөр, ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Өнөрбат, Хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Алтанчөлөө, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Э.Энх-Амьдрал, аймгийн ИТХ-ын “БАЯРЫН БИЧИГ”-ээр Ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Д.Амарзаяа, ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Нямбаяр, Хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганзориг нар, Шүүхийн шинжилгээний албаны “БАЯРЫН БИЧИГ”-ээр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Мөнхбат, Прокурорын газрын “БАЯРЫН БИЧИГ”-ээр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Цогтбаяр, Тагнуулын хэлтсийн “БАЯРЫН БИЧИГ”-ээр Эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч З.Итгэлбаяр, Мэргэжлийн хяналтын газрын “БАЯРЫН БИЧИГ”-ээр Эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Баттөр, Сум дундын шүүхийн “БАЯРЫН БИЧИГ”-ээр Харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Манлайнам нар шагнуулсныг гардуулан өглөө.

ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг

Хуваалцах