Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн хошууч М.Энхбаяр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцоно

Хойд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор явж буй Тусгай ажиллагааны газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч М.Энхбаярт Цагдаагийн ерөнхий газрын туг гардуулах, үдэж өгөх ажиллагаа боллоо.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн хошууч М.Энхбаяр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцоно
Цагдаагийн хошууч М.Энхбаяр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцоно. Зураг: МҮОНРТ

Хойд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор явж буй Тусгай ажиллагааны газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч М.Энхбаярт Цагдаагийн ерөнхий газрын туг гардуулах, үдэж өгөх ажиллагаа боллоо.

Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурадаа Р.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайхан, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ нар хүлээн авч уулзан, албаны нэр төрөө өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгэхийг хүссэн юм.

Цагдаагийн хошууч М.Энхбаяр өмнө нь 2012 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан билээ.

Хуваалцах