Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн нэр барьж сая төгрөгийн залилан хийжээ

Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурамч үйлдэл хийдэг Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзулыг энэ сарын 5-6-нд шилжих шөнө үйлдэл дээр нь барьжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн нэр барьж сая төгрөгийн залилан хийжээ
Цагдаагийн нэр барьж сая төгрөгийн залилан хийжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурамч үйлдэл хийдэг Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзулыг энэ сарын 5-6-нд шилжих шөнө үйлдэл дээр нь барьжээ. Өнгөрөгч наймдугаар сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг байсан этгээд нь иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж залилан сая төгрөг авсан байсныг шалгалтын явцад илрүүллээ.

Иймээс иргэд ялангуяа шөнө оройн цагаар сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөж, таныг торгох бичиг баримтаа үзүүлэхийг шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах