Цагдаагийн удирдлагууд ахлагч нараа сонсож байна
ЦЕГ-ын удирдлагууд өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүн нартай уулзаж, тэдний үг, санал, шүүмжлэл, тулгамдсан асуудлыг сонсоно.
Мэдээллийн алба

ЦЕГ-ын удирдлагууд өнөөдөр уламжлал ёсоороо цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүн нартай уулзаж, тэдний үг, санал, шүүмжлэл, тулгамдсан асуудлыг сонсож байна. Уулзалтын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт ажлын 50 хувийг нугалдаг ахлагч нар дарга, цэрэг гэлтгүй чөлөөтэй санал, бодлоо солилцож, тулгамдаад байгаа асуудлынхаа гарцыг хэлэлцэнэ. Харин тэдний зүгээс гарсан санаа, оноо, хэлэлцсэн асуудал хэрхэн шийдэгдсэн, шийдэгдэх бололцоотой талаар ЦЕГ-ын удирдлагууд хариулт өгнө.
Түүнчлэн ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш нэг жилийн босгон дээр энэ удаагийн уулзалт давхцаж байгаа юм. Тэрээр ахлагч бүрэлдэхүүн нарын өмнө нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийх юм байна.
Ахлагч бүрэлдэхүүн нарын уулзалтаар дарга нар ярих бус ахлагч нараа сонсдог бөгөөд үүнээс цаашдынхаа ажлын стратеги төлөвлөгөөгөө гаргаж авдаг юм. Уулзалт ЦЕГ-ын харьяа Цагдаагийн соёл, хүмүүжлийн төвд болж байна.


















