Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагийн шалгуурыг туулсан язгуур монголчуудын өв соёл” арга хэмжээ болов

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч, Төрийн батламжит туульч, доктор Э.Баатаржав “Цагийн шалгуурыг туулсан язгуур Монголчуудын өв соёл” соёлын арга хэмжээг 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсаас

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагийн шалгуурыг туулсан язгуур монголчуудын өв соёл” арга хэмжээ болов
“Цагийн шалгуурыг туулсан язгуур монголчуудын өв соёл” арга хэмжээ болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч, Төрийн батламжит туульч, доктор Э.Баатаржав “Цагийн шалгуурыг туулсан язгуур Монголчуудын өв соёл” соёлын арга хэмжээг 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг Монголчуудаас гадна өвөр монгол, буриад, халимаг зэрэг Монгол туургатны төлөөллүүд оролцож, Монголын язгуур урлаг, өв соёлын түүх, тууль, эсгий туургатан болон дэлхийн туульсын талаар сонирхолтой яриа өрнүүлж, ардын урлагийн тоглолт сонирхуулав.

Хуваалцах