“Цайны зам”-ыг аялал жуулчлалын брэнд болгох боломжтой
“Цайны зам” бол 300 гаруй жил хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдэж, Монгол, Орос, Хятад гурван орноор тогтохгүй Европын олон орноор хүрээгээ тэлсэн худалдааны зам юм.
Мэдээллийн алба

“Цайны зам” бол 300 гаруй жил хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдэж, Монгол, Орос, Хятад гурван орноор тогтохгүй Европын олон орноор хүрээгээ тэлсэн худалдааны зам юм.
БНХАУ-ын эрх баригчид 2013 оноос “Цайны зам”-ыг эргэн сэргээх санал гаргаж, тухайн он цагт худалдаа хийдэг байсан ОХУ, Монгол Улсад энэ саналаа хүргүүлсэн байна. Тус саналыг манай улс хүлээн авч, аялал жуучлал хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тиймээс Шинжлэх Ухааны Академи олон нийтэд “Цайны зам”-ын талаарх ойлголт хүргэх зорилгоор “Цайны зам ба нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байна. Хуралд Монгол, Орос, Хятад болон Япон улсаас эрдэмтэд оролцож, саналаа солилцлоо.
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Дорждагвын ярианд анхаарлаа хандуулъя.
Хүннүгийн үед бий болсон "Торгоны зам" нь Ази, Европыг хэвтээ чиглэлд холбож байсан бол "Цайны зам" нь Ази, Европыг 9000 орчим км замаар босоо чиглэлд холбож хүн төрөлхтний түүхэнд нэгэн өвөрмөц онцлогтой соёл, хүмүүнлэг, худалдаа эдийн засгийн харилцааны ул мөрийг үлдээжээ.


















