Цайрын дутагдал голчлон хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг
Цайрын дутагдал нь голчлон хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Хэрэв та хоол хүнсэндээ хангалттай цайр авч чадахгүй байна гэж санаа зовж байгаа бол нэмэлт тэжээл хэрэглэж болно.
Мэдээллийн алба

Цайрын дутагдал нь голчлон хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Хэрэв та хоол хүнсэндээ хангалттай цайр авч чадахгүй байна гэж санаа зовж байгаа бол нэмэлт тэжээл хэрэглэж болно.
Цайр дутагдсанаар бодисын солилцоо, дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдаж, хол ойрын хараа муудах, хүүхдийн өсөлт хөгжилт удаашрах зэрэг 200 орчим эмгэг үүсдэг тул цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байх нь чухал.
Дотоод шүүрлийн бодисын солилцооны алдагдлаас сэргийлнэ.
Хүүхдийн өсөлт зогсож, давжаарахаас сэргиийлнэ.
Үс, хумс унахаас хамгаална.
Цусан дахь сахарыг бууруулна.
Өсөлтийг түргэсгэж, дархлааг дэмжинэ.
Элгийг хоргүйжүүлж интерфероныг орлох үйлчилгээ үзүүлнэ.
Хордлого тайлж, гүйлгэлтийг зогсооно.
Нүдний харааг сайжруулна, болор цайхаас сэргийлнэ.
Хорт зуршлыг бууруулна.
Цайр нь ургийн өсөлт хөгжилт ургийн жинд нөлөөлдөг элементээс гадна эхийн төрөлтийн үйл ажиллагааны байдалд нөлөөлдөг гэж үздэг.
Цайрын дутмагшлаас ургийн жин бага өсөлт хөгжил муутай намхан нуруутай хүүхэд гарахаас гадна эхийн төрөлтийн үйл ажиллагааны гажуудал төрөлт сунжрах төрөлтийн үеүд удаашрах төрсний дараах цус алдалт үүсч болно.
Мөн хүүхдэд дархлааны хямрал өгч амархан өвчлөмтгий хүүхэд төрдөг.



















