Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг болж байна

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь Конвенцод нэгдсэн улс орнууд “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах зорилт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг болж байна
Цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг болж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь Конвенцод нэгдсэн улс орнууд “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах зорилт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх арга хэмжээг олон улс орнууд хэрэгжүүлж, цахилгаан авто машины хэрэглээг иргэддээ санал болгож байгаа юм. БОАЖЯ-аас цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, экологи-эдийн засгийн ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё” уриатай Цахилгаан авто машины “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах