Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан автомашин худалдан авсан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид Бээжин хотын Зам, тээврийн хорооны удирдлагатай уулзаж, замын хөдөлгөөний хяналтын удирдлагын танхимтай танилцав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цахилгаан автомашин худалдан авсан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг
Цахилгаан автомашин худалдан авсан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид Бээжин хотын Зам, тээврийн хорооны удирдлагатай уулзаж, замын хөдөлгөөний хяналтын удирдлагын танхимтай танилцав. Тус хороо нь Бээжин хотын доторхи Зам харилцааг зохицуулах гол үүрэгтэй байгууллага бөгөөд Цагдаагийн байгууллага, хууль эрх зүйн хороотой хамтарч ажилладаг.

Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, автомашины дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зэрэг арга хэлбэрийг хэрэгжүүлж ирсэн. Мөн мөнгөтэй иргэн бүр автомашин худалдан авдаг явдлыг хориглож, төрийн бодлогоор жилд худалдах автомашины тоог 100 мянга байхаар тогтоож, үүнийгээ иргэдэд хүргэхдээ сугалааны аргаар шийдсэн байна. Эдгээр машины 70 хувь нь эко цахилгаан машин байхаар шийдэж, эко автомашин авсан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Замын хөдөлгөөний зохицуулалтыг судлах асуудалд мэргэжлийн судлаачдыг татан оролцуулж, тэдний хийсэн судалгаанд үндэслэн бодлого гаргадаг. Хөдөө орон нутгийн автомашиныг Бээжин хотод зорчихыг хориглосон гэх мэтийн механик аргыг хэрэглэж байгаа бол Замыг өргөтгөх, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гүүрэн болон зам барих ажлыг байнга хэрэгжүүлж ирсэн байна.

Эдгээр аргуудаас гадна бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт чиглүүлэх, хотруу чиглэх иргэдийн хөдөлгөөнийг сааруулах, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх, дүрэм зөрчсөн тохиолдолд эдийн засгийн арга болох торгууль шийтгэл оногдуулах зэргээр ажиллаж байгаа гэдгийг дурьдлаа. Бээжин хотын иргэд зай нь 1 км-ийн радиустай зайд очих бол явганаар алхах, 3 км хүртэл зайд бол унадаг дугуй унах, 5 км радиусын зайд нийтийн тээвэр /автобус, метро, такси/ хэрэглэх, 15 км зайд автобус ашиглах, 30 км радиустай зайд зорчих бол метро, галт хэрэг, 50 км-ын хол зайд метро, жижиг автомашин, 100 км-ын радиуст хот хоорондын тээвэр, 300 км-аас хол зайд хурдны галт тэрэг, хот хоорондын төмөр замын вагон тус тус ашиглах дадал зуршлыг сурталчилан таниулж, 2020 оноос хэвшил болгохоор зорьж байгааг уламжиллаа.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах