Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан хайчаар нэг хонийг нэг минутад хяргалаа

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 сум, таван багийн залуу малчдын төлөөлөл цахилгаан хайчаар хонины ноос хяргах практик сургалтад амжилттай хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан хайчаар нэг хонийг нэг минутад хяргалаа
Цахилгаан хайчаар нэг хонийг нэг минутад хяргалаа. Зураг: МҮОНРТ

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 сум, таван багийн залуу малчдын төлөөлөл цахилгаан хайчаар хонины ноос хяргах практик сургалтад амжилттай хамрагдлаа.

Залуус цахилгаан хайчаар ноос хяргахад анхаарах зүйлсийг мэдэж, хэрхэн зөв арга техникээр ажиллах дадлага хийж суралцсанаараа тус сургалт ач холбогдолтой байв.

Үзүүлэх сургалтын үеэр цахилгаан машинаар нэг хонийг нэг минут гурван секундэд хяргасан бөгөөд цаг хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, малын тавлаг байдлыг хангах зэрэг олон давуу талтай юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төсөл, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янзын байдлын хамгаалал” төслийн хүрээнд энэ сургалтыг зохион байгууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах