“Цахилгаан хангамж, техник технологи-ухаалаг сүлжээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Цахилгаан хангамж, техник технологи-ухаалаг сүлжээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК–ийн хурлын танхимд болно.
Мэдээллийн алба

Эрдэм шинжилгээний бага хуралд цахилгаан хангамж, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, байгууллага, аж ахуйн нэгжийн судлаач, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэр, компаниудын инженер техникийн ажилтнууд илтгэл бичиж оролцох юм.
Эрчим хүчний яам, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ШУТИС-ийн төлөөллөөс бүрдсэн комисс 4 илтгэлийг шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн нэг илтгэлийг Эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан “Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлнэ гэж "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас мэдээллээ.